main logologo
Ангилал

Ухаалаг ТВ-д заавал мэдэх ёстой тохиргоонууд

  • Гэр
  • Мэдээ, мэдээлэл
  • Ухаалаг ТВ-д заавал мэдэх ёстой тохиргоонууд
Ухаалаг ТВ-д заавал мэдэх ёстой тохиргоонууд
2024/07/29 10:06

Ухаалаг ТВ-д заавал мэдэх ёстой тохиргоонууд

Техник технологи өдөр бүр хурдацтай шинэчлэгдэж бүхий л  зүйлс ухаалаг гэх нэр тодотгол аваад байгаа үе. Өмнө нь бид энгийн зурагттай байх үедээ асаагаад ямар нэгэн тохиргоо шаардлагагүй үздэг байсан бол ухаалаг зурагт нь тийм биш юм. Тиймээс танай гэрт байдаг ухаалаг зурагтад дараах тохиргоонуудыг заавал хийгээрэй гэж санал болгож байна. Мөн ямар тохиргоонуудыг мэдэх талаар энэ удаагийн нийтлэлээ эхлүүлье.

Зургийн горим /Picture Mode/                                                                                    

Танай гэр бүл ямар цагт кино үзэж байгаагаас шалтгаалан зургийн горимоо тохируулж үзэх боломжтой. Энэ нь харанхуйд аймшгийн, өдөр хүүхэлдэйн кино гэсэн сонголтууд ч байж болох юм.

Хэрхэн тохируулах вэ гэж үү?

Settings-->Picture-->Picture Mode цэнээс та хүссэн зургийн горимоо сонгоорой.

Стандарт: Ихэнх орчинд тохирох ердийн горим

Динамик: Зураглал илүү тод, цэвэрхэн харагдах горим

Байгалийн: Нүдний ядралыг багасгаж, тухтай үзэх боломжтой

Кино: Өрөө тань харанхуй үед энэ горимд шилжүүлэн дуртай кино үзээрэй.

Зургийн хэмжээг тохируулах /Adjust Picture Size/

Зургийн хэмжээг тохируулах нь ухаалаг зурагтын тань загвар, үйлдвэрлэсэн жилээс хамаарч өөр өөр байж болно.

Settings-->Picture-->Picture Size setting-->Picture size

16: 9: Зургийг өргөн дэлгэцийн харьцаатайгаар харуулна

Custom: Хэрэглэгч өөрийн хүсэлтээр зургийн хэмжээгээ тохируулах боломжтой

4: 3: Зургийг стандарт (low-def) харьцаатайгаар харуулна. VHS болон стандарт сувгуудад тохиромжтой.

Дэлгэцэнд тааруулах: Зургийн аль ч хэсгийг таслахгүй зурагтын дэлгэцэнд тань тохируулах горим

Зургийн тохиргоог өөрчлөх /Customize Picture Settings/

Та өөрийн зурагтын өнгөний тохиргоог өөрийн хүссэнээр өөрчилж тааруулах боломжтой юм.

Settings-->Picture-->Expert Settings

Backlight: Дэлгэцний гэрлийг ихэсгэж багасгах болно. Танай өрөө хэт их гэрэлтүүлэгтэй бол энэ горимыг ихэсгэж гэрэл багатай бол өөрсдөдөө тохируулж багасгаарай.

Brightness: Дэлгэцийн тод байдлыг ихэсгэж багасгана.

Contrast: Дэлгэцийн тодосгогч, эсвэл бараан, цайвар элементүүдийг тохируулах боломжтой

Sharpness: Таны зураг хэр тод харагдахыг тохируулж болно.

Color: Таны дэлгэцэн дээрх өнгөний тодорлыг ихэсгэж багасгах горим.

Tint (G / R): Зургийн өнгийг ногоон, улаан хооронд өөрчлөх боломжтой.

Дижитал цэвэр харагдац: Зургийн дуу чимээ, анивчих гэх мэт анхаарал сарниулах чадварыг бууруулна.

Тусгай үзэх горим /Special Viewing Modes/

Энэ горим нь спорт болон тоглоомын хорхойтонгуудад тохирсон горимууд юм. Тоглох гэж буй тоглоомын чинь зураглалыг дийлэхгүй гэж санаа зоволтгүй. Мөн дуртай спортоо үзэхдээ бодит мэт мэдрэмжийг ч авах болно.

Settings-->Picture-->Special Viewing Mode

Спортын горим: Зурагтаараа спорт үзэхэд тохиромжтой болгоно. Удахгүй NBA-ийн шинэхэн улирлаа зурагтаараа энэхүү горимоор үзэхийг зөвлөж байна.

Тоглоомын горим: Видео тоглоом тоглохдоо хурдтай, зураглал сайтай байхын тулд “Тоглоомын горимыг” асаагаарай. Идэвхжүүлсний дараа графикийн чанар бага зэрэг буурч болохыг анзаараарай.

Зурагтаа Wi-Fi тай холбох

Wi-Fi –д холбогдох нь зурагтаараа интернетэд орох хамгийн хялбар бөгөөд төгс ухаалаг хэрэглээний нэг. Тиймээс танайх зурагтаа Wi-fi төхөөрөмждөө холбохыг санал болгож байна.

Setting-->General-->Network-->Open network settings гэж ороод холбох Wi-Fi-ийн нэрэн дээр дарж

Нууц үгээ хийснээр зурагтаараа хүссэн зүйлээ үзэх боломжтой боллоо.

Зурагтын удирдлагаа ухаалаг зурагттайгаа холбох

Зурагтын удирдлагаа зурагтын удирдлага мэдэрдэг хэсэгрүү чиглүүлээрэй. Ихэнх Samsung зурагт баруун доод талд байрлалтай байдаг.

Дараагаар “буцах” болон “Тоглуулах” товчлууруудыг 3 секундын турш зэрэг дарна. Энэ үед зурагт тань удирдлагатай холбогдож эхэлнэ. Үүний дараа удирдлага тань зурагттай холбогдсон талаар мессеж гарч ирнэ.

Сонгогдсон (0 бүтээгдэхүүн)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Харьцуулах
Сити молл электрон барааны их дэлгүүр Сонгинохайрхан дүүрэгт шинэ салбараа нээлээ.
2026/04/30 04:40Сити молл электрон барааны их дэлгүүр Сонгинохайрхан дүүрэгт шинэ салбараа нээлээ.
Valentine’s Day яагаад 2-р сарын 14-нд тэмдэглэдэг болсон бэ?
2026/02/14 07:19Valentine’s Day яагаад 2-р сарын 14-нд тэмдэглэдэг болсон бэ?
Таны мэдэхгүй Iphone утсан дээрх нуугдсан 7 боломжууд
2025/11/17 10:44Таны мэдэхгүй Iphone утсан дээрх нуугдсан 7 боломжууд
Яагаад “ХАР БААСАН ГАРИГ ” гэж нэрлэдэг вэ?
2025/11/07 02:52Яагаад “ХАР БААСАН ГАРИГ ” гэж нэрлэдэг вэ?
Агаарын бохирдлоос хайртай гэр бүлийн гишүүдээ хэрхэн хамгаалах вэ ?
2024/08/02 03:11Агаарын бохирдлоос хайртай гэр бүлийн гишүүдээ хэрхэн хамгаалах вэ ?
Угаалгын машиныг цэвэрлэх маш энгийн бөгөөд үр дүнтэй 5 арга.
2024/07/31 08:20Угаалгын машиныг цэвэрлэх маш энгийн бөгөөд үр дүнтэй 5 арга.
Computer trade in
2024/07/31 07:29Computer trade in
Ухаалаг зурагтны тань хийж чадах 5 зүйл
2024/07/30 02:35Ухаалаг зурагтны тань хийж чадах 5 зүйл
Ухаалаг ТВ-д заавал мэдэх ёстой тохиргоонууд
2024/07/29 10:06Ухаалаг ТВ-д заавал мэдэх ёстой тохиргоонууд
Хөргөгчийн таагүй үнэрийг хэрхэн арилгах вэ?
2024/07/29 09:05Хөргөгчийн таагүй үнэрийг хэрхэн арилгах вэ?

Онцгой нөхцөлд хот дотор хүргэлт үнэгүй

НүүрХайхБрэндБайршилНэвтрэх

Footer

logo

БИДНИЙ ТУХАЙ

  • Citymall.mn
  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Шуурхай хүргэлт

ОНЦГОЙ ХЭСГҮҮД

  • Брэндүүд
  • Лизинг
  • Trade in computer
  • Ажлын байр

ТУСЛАМЖ

  • Нууцлалын баталгаа
  • Санал хүсэлт илгээх
  • Баталгаат засвар үйлчилгээ
  • Үйлчилгээний нөхцөл
  • Мэдээ мэдээлэл
  • Цагийн хуваарь

ХОЛБОО БАРИХ

  • 7575-7599
  • citymall.mn
  • Хаяг байршил

Апп татаж авах

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

powered by

App StoreGoogle Play
Нүүр хуудас
Шинэ бараа
Хямдралтай
Брендүүд
Холбоо барих