main logologo
Ангилал

Хөргөгчийн таагүй үнэрийг хэрхэн арилгах вэ?

  • Гэр
  • Мэдээ, мэдээлэл
  • Хөргөгчийн таагүй үнэрийг хэрхэн арилгах вэ?
Хөргөгчийн таагүй үнэрийг хэрхэн арилгах вэ?
2024/07/29 09:05

Хөргөгчийн таагүй үнэрийг хэрхэн арилгах вэ?

Хөргөгчөө онгойлгох бүрт хэцүүхэн үнэр гарч, бухимдлыг тань барж, бушуухан хаахад хүргэж байвал, анхаарлаа нааш нь хандуулаарай. 

1. Нүүрсэн эм

Хөргөгчнийхөө эвгүй үнэрийг арилгахад танд 20 ширхэг нүүрсэн эм хэрэг болно. Нүүрсэн эмээ нухаж, нунтаг болгоод, саванд хийж бэлтгэнэ. Үүнийгээ хөргөгчин дотор байрлуулж, хонуулах бөгөөд өглөө гэхэд хөргөгчний эвгүй үнэр багассан байх болно. Та тус аргыг цааш үргэлжлүүлэн хэрэглэж, эвгүй үнэр бүрэн гүйцэт арилтал, хөргөгчин дотор байрлуулаарай. Мөн та нунтаг нүүрсэн эмээ аль болох тарааж хавтгай том саванд хийснээр, үр дүнгээ илүүтэй үзүүлнэ. 

2. Хар талх

Энэ нүүрсэн хар эмтэй ижил төстэй мэт боловч үр дүн багатай. Та үүнийг хөргөгч эвгүй үнэртэй болох аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно. Талхыг уутнаас нь гаргаж, нимгэн хэрчээд хөргөгчинд байрлуулаарай. Энэ нь хөргөгчийг үргэлж таатай үнэртэй байхад туслах юм. 

3. Хүнсний сода

Хүнсний сода нь аливааг ариутган цэвэрлэх онцгой үйлчилгээтэй болохыг хүн бүхэн мэдэх биз ээ. Харин энэ нь хөргөгчний эвгүй үнэрийг ч мөн дардаг гэдгийг та мэдэх үү? Бага зэрэг хэмжээтэй хүнсний содыг уутанд хийж, хөргөгчиндөө байрлуулаарай. Энэ нь эвгүй үнэрийг өөртөө шингээж, хөргөгчийг тань сайхан үнэртэй болгоно. 

4.Нимбэг

Хэрвээ хөргөгчинд тань таагүй үнэр шингэж, бусад хүнсэнд ч тэрхүү үнэрийг шингээгээд байвал нимбэгийг хэрэглээрэй. 1 ширхэг нимбэгний шүүсийг шахаж, дээр нь 10 цайны халбага архи хийж, бэлтгэнэ. Үүнийгээ хөргөгчинд байрлуулснаар, эвгүй үнэр ганц шөнийн дотор арилах аж. 

Мөн та нимбэгний шүүсийг устай хольж, бэлтгэн, үүнийгээ алчууранд шингээж, хөргөгчөө цэвэрлэж болох юм. 

5.Цагаан цуу

Та бүлээн ус бэлтгэж үүндээ 5-6 дусал цагаан цуу хийж хутгаарай. Харин бэлтгэсэн усаараа хөргөгчөө бүхэлд нь угааж цэвэрлэснээр, дотор муухайруулж, толгой өвтгөм хөргөгчний үнэр арилах болно. Хэрэв угаагаад ч хөргөгчний үнэр арилахгүй бол, хөвөнд цагаан цуу шингээж эсвэл стаканд цагаан цуу хийж, хөргөгчин дотор тавьж байрлуулаарай. 

6.Аммиакийн уусмал

Аммиакийн уусмалыг устай хольж бэлтгээрэй. Ингэхдээ 1 литр усанд 1 халбага аммиак хийж бэлтгэнэ. Үүнийгээ алчууранд шингээж, хөргөгчөө сайтар цэвэрлэнэ. Дараа цэвэр усаар ахин нэг хөргөгчээ угаагаарай. Ингэснээр та хөргөгчний эвгүй үнэрт ахин санаагаа чилээх хэрэггүй болох юм. 

Сонгогдсон (0 бүтээгдэхүүн)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Харьцуулах
Сити молл электрон барааны их дэлгүүр Сонгинохайрхан дүүрэгт шинэ салбараа нээлээ.
2026/04/30 04:40Сити молл электрон барааны их дэлгүүр Сонгинохайрхан дүүрэгт шинэ салбараа нээлээ.
Valentine’s Day яагаад 2-р сарын 14-нд тэмдэглэдэг болсон бэ?
2026/02/14 07:19Valentine’s Day яагаад 2-р сарын 14-нд тэмдэглэдэг болсон бэ?
Таны мэдэхгүй Iphone утсан дээрх нуугдсан 7 боломжууд
2025/11/17 10:44Таны мэдэхгүй Iphone утсан дээрх нуугдсан 7 боломжууд
Яагаад “ХАР БААСАН ГАРИГ ” гэж нэрлэдэг вэ?
2025/11/07 02:52Яагаад “ХАР БААСАН ГАРИГ ” гэж нэрлэдэг вэ?
Агаарын бохирдлоос хайртай гэр бүлийн гишүүдээ хэрхэн хамгаалах вэ ?
2024/08/02 03:11Агаарын бохирдлоос хайртай гэр бүлийн гишүүдээ хэрхэн хамгаалах вэ ?
Угаалгын машиныг цэвэрлэх маш энгийн бөгөөд үр дүнтэй 5 арга.
2024/07/31 08:20Угаалгын машиныг цэвэрлэх маш энгийн бөгөөд үр дүнтэй 5 арга.
Computer trade in
2024/07/31 07:29Computer trade in
Ухаалаг зурагтны тань хийж чадах 5 зүйл
2024/07/30 02:35Ухаалаг зурагтны тань хийж чадах 5 зүйл
Ухаалаг ТВ-д заавал мэдэх ёстой тохиргоонууд
2024/07/29 10:06Ухаалаг ТВ-д заавал мэдэх ёстой тохиргоонууд
Хөргөгчийн таагүй үнэрийг хэрхэн арилгах вэ?
2024/07/29 09:05Хөргөгчийн таагүй үнэрийг хэрхэн арилгах вэ?

Онцгой нөхцөлд хот дотор хүргэлт үнэгүй

Нүүр хуудас
Шинэ бараа
Хямдралтай
Брендүүд
Холбоо барих
НүүрХайхБрэндБайршилНэвтрэх

Footer

logo

БИДНИЙ ТУХАЙ

  • Citymall.mn
  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Шуурхай хүргэлт

ОНЦГОЙ ХЭСГҮҮД

  • Брэндүүд
  • Лизинг
  • Trade in computer
  • Ажлын байр

ТУСЛАМЖ

  • Нууцлалын баталгаа
  • Санал хүсэлт илгээх
  • Баталгаат засвар үйлчилгээ
  • Үйлчилгээний нөхцөл
  • Мэдээ мэдээлэл
  • Цагийн хуваарь

ХОЛБОО БАРИХ

  • 7575-7599
  • citymall.mn
  • Хаяг байршил

Апп татаж авах

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

powered by

App StoreGoogle Play